ДУНДГОВЬ: 3 өрхийн 437 малд мялзан өвчний шинж тэмдэг илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-08-25 11:46:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж,  хэд хэдэн суманд гарсан малын гоц халдварт бог малын мялзан өвчний нөхцөл байдалтай танилцан урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тухай шийдвэр гаргав.


Мялзан өвчин Сайнцагаан, Эрдэнэдалай, Өлзийт суманд гарч, 3 голомтод 3 өрхийн 437 малд өвчний шинж тэмдэг илэрсэн байна.   


Тус хурлаас  хяналтын цэг гаргаж, хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гарч, сумдын мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг өвчний голомтод дайчлан ажиллуулах, мэргэжлийн байгууллагуудаас арга зүйн зөвлөмж авч ажиллахыг сумын Засаг дарга нар, холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.


2022 он гарсаар аймгийн хэмжээнд Дэлгэрцогт, Баянжаргалан, Эрдэнэдалай, Сайнцагаан сумдад тус бүр нэг, Өлзийт суманд 3, нийт 7 голомтод 15 өрхийн 653 мал өвчилж 128 мал үхэж, 175 мал эдгэрч, шинж тэмдэг нь арилсныг аймгийн МЭГ-аас хурлын үеэр танилцуулсан байна. 



相关新闻