ДУНДГОВЬ: “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээнд “Суварга” баг оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-08-24 17:05:10
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулаж буй Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээнд Дундговь аймгийн “Суварга” баг оролцож байна.


Тус аймгийн “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газрын нэрээр нэрлэсэн "Суварга" баг Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 10-11 дүгээр ангийн 13 сурагчийн бүрэлдэхүүнтэй. Өнгөрөгч хавар Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулсан аймгийн аварга шалгаруулах “Дөл” тэмцээнд мэдлэг, ур чадвар, бие бялдараар  шигшигдэн сонгогдсон сурагчдаар багаа бүрдүүлжээ.


Тэмцээний удирдагчаар Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх, чиглүүлэгч, зааварлагчаар Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер дэд хурандаа Ц.Баттулга, дасгалжуулагчаар Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн С.Цолмон, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн оперативын жижүүр ахлагч Ч.Ууганбаяр нар ажиллаж байгаа аж.

相关新闻