Пальмира хот руу халдах гэсэн террористуудыг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-08-15 10:39:14

БЕЙРУТ. /TASS/. Сирийн Засгийн газрын хүчин болон өөрийгөө батлан хамгаалахын хүчний дайчид Пальмира хот руу халдсан террористуудын халдлагыг няцаалаа гэж Сирийн “SANA” агентлаг мэдээлэв.

Засгийн газрын хүчин Пальмира хотоос зүүн зүгт 15 км-ийн зайд “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой мөргөлдсөн гэж Сирийн Зэвсэгт хүчний төлөөлөгч мэдэгдэв.

"Сирийн Засгийн газрын хүчин болон өөрийгөө батлан хамгаалахын хүчнийхэн террористуудын халдлагыг няцааж, 60 гаруй террористуудыг устгасан. Үүний зэрэгцээ автомат буу суурилуулсан хэд хэдэн машиныг устгасан" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Эдгээр амиа алдсан террористууд дунд Сирийн төв нутаг дахь босогчдыг толгойлдог байсан, “Лалын улс” бүлэглэлийн цэргийн элч Абу Тураб байсан" гэж мэдэгдэлд дурджээ.

Сирийн Засгийн газрын хүчин гуравдугаар сарын 27-нд Пальмира хотыг босогчдоос чөлөөлсөн билээ. Энэ ажиллагаанд ОХУ агаарын дэмжлэг үзүүлжээ.

Д.Нямтулга

相关新闻