Курдын хүчин Иракийн хэд хэдэн тосгоныг босогчдоос чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-08-15 08:44:27

БАГДАД. /ВВС/. Ирак дахь Курдын хүчин Мосул хотын ойролцоох хэд хэдэн тосгонуудыг “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос чөлөөлсөн байна.

Тэд ням гарагийн үүрээр чөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тэдэнд АНУ тэргүүтэй эвсэл агаараас дэмжлэг үзүүлжээ.

Курд болон Иракийн Засгийн газрын хүчнүүд энэ ажиллагааг эхлүүлэхээс өмнө Мосул хотыг бүхэлд нь бүслээд байсан билээ. Иракийн хоёр дахь том тус хот нь 2014 оны зургадугаар сард “Лалын улс” бүлэглэлийн хяналтад оржээ.

Босогчид Курдын хүчний шугам руу тэсрэх бөмбөгтэй машинууд илгээж, агаарын цохилтод хариу барьж байсан байна.

Хамгийн сүүлийн ажиллагаанд 5000 гаруй цэрэг оролцсон гэж Курдын хүчний командлагч мэдэгдэв. Мосул хотыг босогчдоос чөлөөлөх ажиллагаа дахин хэзээ эхлэх талаар мэдээлэл өгөөгүй байна.

Хэрвээ Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн босогчид Мосул хотыг алдвал томоохон хэмжээний хохирол амсана гэж Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади мэдэгджээ.

Харин НҮБ, Мосулыг чөлөөлөх сүүлийн мөргөлдөөн “дэлхий дээрх хамгийн том, эмзэг хүмүүнлэгийн хямралыг" үүсгэж магадгүй юм анхааруулжээ.

Д.Нямтулга

相关新闻