Болливудын од Шахрух Ханыг нисэх онгоцны буудалд саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-08-12 15:23:55

ШИНЭ-ДЕЛИ. /AFP/. Америкийн Лос-Анжелес хотын Олон улсын нисэх онгоцны буудлын албаны хүмүүс Болливудын од Шахрух Ханыг саатуулжээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр бухимдаж, сэтгэл гонсгор байгаагаа  илэрхийллээ.

Алдарт  кино од залууг чухам юуны улмаас хэр удаан саатуулсан нь тодорхойгүй байна.

Онгоцны буудалд саатуулсантай холбогдуулан АНУ-аас Энэтхэгт суугаа Элчин сайд түүнээс уучлалт гуйжээ.

Жүжигчин залуу Америкийн нисэх онгоцны буудалд анх удаагаа саатуулагдсан нь энэ биш гэнэ.

2012 онд Нью-Йоркоос холгүй орших Уайт-Плейнсийн нисэх онгоцны буудалд түүнийг 90 минут саатуулж байжээ.

Мөн 2009 онд Ньюаркийн нисэх онгоцны буудалд хоёр цаг саатуулж байсан аж.

Хан өнөөдөр Лос-Анжелес руу нисч байхдаа твиттер хуудсандаа “энэ дэлхийд аюулгүй байдал юу юунаас илүү чухал гэдгийг би бүрэн ойлгож, хүндэтгэж байна. Гэхдээ Америкийн цагаачлалын албаныхан арай хэтэрч байна. Байнга ингэж саатуулж байх юм ...” гэж бичжээ.

Г.Доржханд

相关新闻