Монголын оюуны өмчийн газар ДОӨБ-ын 31 дэх улсаар бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-08-11 16:48:44

Монголын оюуны өмчийн газар /МОӨГ/, Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран ажилласны үр дүнд Монголд хамгаалагдаж буй 45 мянга гаруй барааны тэмдгийн цахим санг Global Brand Database буюу Дэлхийн брэндийн санд ДОӨБ-ын гишүүн 188 орноос 31 дэх улс болж нэгдлээ.

Ингэснээр Монгол Улс 1985 онд гишүүнээр нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 12 дугаар зүйлээр хүлээсэн “Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах” үүргийн дагуу хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд нэгдэж байна.

Д.Өлзий 

相关新闻