Израилд сармагчны цэцэг өвчний тохиолдол 100 давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЙЕРУСАЛИМ.
/CGTN/. Израилд
өнгөрсөн долоо хоногт сармагчны цэцэг өвчний 35 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 101
боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт
мэдээлжээ.
Тус яам мөн Данийн "Bavarian
Nordic" биотехнологийн компанийн үйлдвэрлэсэн
вакцинаас 10 мянган тунг захиалснаа
мэдээлсэн байна. Үүнээс 2 мянган тунг нь яаралтай авчрах бол үлдсэнийг нь хэдэн
долоо хоногийн дотор нийлүүлэх
аж.
Эхний ээлжинд хүн амын
эрсдэлт бүлгийг улс даяар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч
байгууллагуудаар дамжуулан вакцинд хамруулна гэж яам
мэдэгдэлдээ нэмж дурдсан байна.