Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний тайлан гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний тайлан англи хэл дээр бэлэн боллоо.
Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн түвшинг тодорхойлох зорилгоор НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас Глоб Интернэшнл Төв, Хэвлэлийн Хүрээлэн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Ил тод байдал сан ТББ-тай хамтран Монголын хэвлэл мэдээллийн орчинд анх удаа иж бүрэн үнэлгээ хийлээ.
Үнэлгээ хийхдээ ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтэд суурилсан байна. Эдгээр шалгуур үзүүлэлтийг тухайн улс орны хэвлэл мэдээллийн салбар, түүний хөгжлийн тэргүүлэх чиглэлийн талаар нарийвчилсан тойм гаргахад ашигладаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүн шинжилгээний арга хэрэгсэл юм.
Н.Туяа