"Өндөрхаан", "Хөвсгөл Усан Зам”, "Хүрд"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
өнөөдөр 38 ХК-ийн 859,470 ширхэг хувьцааг 213.1 сая төгрөгөөр арилжлаа. 18 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 20 ХК-ийн ханш буурав. "Өндөрхаан" (ONH+14.99%),
"Хөвсгөл Усан Зам" (HUZ+14.96%) болон "Хүрд" (HRD+14.94%) ХК-ийн ханш хамгийн их өссөн "Авто Импекс" (AOI-15.00%),
"Дархан Нэхий" (NEH-6.96%) болон "Монос Хүнс" (MFC-4.77%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 20,062 нэгж эрхийг 6.2 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 605 үнэт цаасыг 60.3 сая төгрөгөөр тус тус арилжлаа. Багцын арилжаагаар 11,666 үнэт цаасыг 408.3 сая төгрөгөөр арилжжээ. ТOП-20 индекс 0.61 хувиар өсөж, 33625.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,838,434,602,444 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.