Швед цэргийн зардлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-07-07 15:47:40

СТОКХОЛМ. /TASS/. Швед улс 2025 он гэхэд цэргийн зардлаа ДНБ-ий 2 хувьд хүргэж, Балтын тэнгис рүү нэвтрэх бүсэд тавих хяналтаа чангатгахаар төлөвлөж байгааг тус улсын Батлан хамгаалахын сайд Петер Хультквист мэдэгджээ. 


"Балтын тэнгис рүү орох бүсийг хянах нь маш чухал. Энэ бол стратегийн бүс тул бид энд онцгой анхаарал хандуулах ёстой гэж үзэж байна" гэж тэрбээр Шведийн телевизэд ярилцлага өгөхдөө цохон тэмдэглэсэн байна.


Тэрбээр мөн цэргийн салбарын санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж хүлээж байгаа бөгөөд 2025 он гэхэд улсын ДНБ-ий 2 хувьд хүрэх ёстой гэдгийг онцлон тэмдэглэжээ. 


Швед улсыг НАТО-д элсүүлэх шийдвэр гарахаас өмнө дөрөвдүгээр сарын 11-нд тус улсын Батлан хамгаалах яам сайд нарын танхимд цэргийн зардлыг 2028 он гэхэд ДНБ-ий 2 хувьд хүргэх санал тавьж байжээ. Эдгээр төлөвлөгөөний дагуу зардлыг 90.3 тэрбум кроноос (9.55 тэрбум орчим ам.доллар) 143 тэрбум крон (15.13 тэрбум орчим ам.доллар) болгон нэмэгдүүлэх ёстой байв. 


Одоогоор Шведийн цэргийн зардал ДНБ-ий 1.2 хувьтай тэнцэж байна. 

相关新闻