Хилийн цэргийнхэн Олимпын музейг үзэж сонирхов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-05 13:48:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн цэргийн 0253 дугаар ангийн алба хаагчид өнөөдөр Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Олимпик хауст зочилж, Олимпын музей үзэж сонирхлоо.


МҮОХ-ны гишүүнчлэлтэй “Хилчин” Олимпын зөвлөлөөс санаачлан энэхүү олимпын хөдөлгөөн, олимпизмын үзэл санаа, хэрэгтэй танилцах үйл ажиллагааг зохион байгуулсан юм байна.


Ийнхүү хилийн цэргийн алба хаагчид Монголын Улс, хүн төрөлхтөний спортын хамгийн наадам болох олимптой холбоотой түүхэн баримт, үзмэрүүдийг үзэж сонирхон спорт-олимпизмын мэдлэг боловсролоо тэлсэндээ баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлж байв.

相关新闻