Өнөөдөр Монголын таеквондочид 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-04 17:15:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Таеквондогийн "Чунчон Кореа Опен" тэмцээнд оролцож байгаа Монголын баг, тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байсан бол өнөөдөр /07.04/ тулалдсан манай тамирчид бүгд медалийн тавцанд зогсов.


Энэ өдөр тулааны төрлөөр үргэлжилсэн бөгөөд дор дурдсан тамирчид медалийн болжээ. Тухайлбал, өсвөрийн 63 кг жинд Хараагийн хөх чоно клубын М.Мөнхдөл алт, 52 кг-д Хараагийн хөх чоно клубийн Х.Энхриймаа алт, залуучуудын 54 кг-д Арслан клубийн Д.Энхтэмүүлэн алтан медалийн эзэд болов.


Харин өсвөрийн 59 кг-д Арслан клубын Б.Баярхүү мөнгөн медаль, өсвөрийн 46 кг-д Тэмүүжин клубын И Мин Жү мөнгөн медаль хүртсэн бол залуучуудын 54 кг-д Кёнхи клубийн М.Энхдөл хүрэл, залуучуудын 63 кг-д Арслан клубийн Э.Довчинсүрэн хүрэл, өсвөрийн 45 кг-д Арслан клубийн Э.Тэмүүлэн хүрэл медаль тус тус хүртлээ.

相关新闻