Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 25 хувийг бүрдүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 25 хувийг дангаар бүрдүүлж байна. Нийт дүнгээр тус салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого багассан үзүүлэлттэй гарсан ч нүүрсний экспорт өмнөх жилийн түвшнээс 35 хувиар нэмэгдэв. Мөнгөн дүн нь 130.5 тэрбум төгрөг бөгөөд өсөлттэй гарсан ашигт малтмалын нэг болсныг "Эрдэнэс Монгол" компани мэдээлжээ.
Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн
орлого оны эхний таван сарын байдлаар 1.43 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны
мөн үеийнхтэй харьцуулахад
608.2 тэрбум төгрөг буюу 29.8 хувиар багаслаа.
Монгол Улс он
гарснаас хойш 6.86 сая тонн нүүрс экспортолж, 5 дугаар сард коксжих нүүрсний нийлүүлэлтээр БНХАУ-д тэргүүлснийг
“SXCoal” онцолсон аж. Тавдугаар
сард БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 33.8 хувиар өсөж, 4.5
сая тонн болсны 1.8 саяыг нь
манай улс нийлүүлжээ.
Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний экспорт
өмнөх оны мөн үеийнхээс 125.3,
өмнөх сарынхаас 37.7 хувиар нэмэгдсэн байна. Нүүрсний экспортыг
энэ онд 36 сая тонн давуулах
зорилт дэвшүүлж, 3 орчим
тэрбум ам.долларын экспортын орлого олохоор тооцоолжээ.