ДУНДГОВЬ: Ноён клуб, Хилчин спорт хорооны баг тамирчид тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын ууган гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн
нэрэмжит 2022 оны өсвөр үеийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 6 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд Мандалговь хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд 19 аймаг, Улаанбаатар хотын 8 дүүргийн нийт
89 багийн 1200 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин
өрсөлдсөж, шилдгүүдээ тодрууллаа.
Хөвгүүдийн төрөлд Олон
Улсын хэмжээний мастер Р.Тамираа дасгалжуулагчтай МУБИС Ноён клубийн баг
тамирчид 1-р байр эзэлж, спортын мастер
Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг тамирчид, спортын мастер
Ч.Туяацэцэг дасгалжуулагчтай Дорнод аймгийн баг тамирчид удаах байруудад
шалгарав.
Харин охидын төрөлд 1-р байрыг спортын мастер С.Дэлгэрмаа
дасгалжуулагчтай Хилчин спорт хорооны баг тамирчид, 2-р байрыг Олон Улсын
хэмжээний мастер Х.Баянтуул дасгалжуулагчтай Говь-Алтай аймгийн баг тамирчид, 3-р
байрыг мөн Олон Улсын хэмжээний мастер Г.Баярсайхан дасгалжуулагчтай Уурхайчин
клубийн баг тамирчид эзэллээ.
Тэмцээний “Шилдэг холбогч”-оор Дорнод аймгийн тамирчин С.Мөнхжин,
Говь-Алтай аймгийн тамирчин Э.Алтанзул, “Шилдэг довтлогч”-оор Сэлэнгэ аймгийн
тамирчин Тэргэл Говь-Алтай аймгийн тамирчин Б.Бадамцэцэг, “Шилдэг хамгаалагч”-аар
Сэлэнгэ аймгийн тамирчин А.Баттулга, Уурхайчин клубын тамирчин Б.Ундрал нар
шалгарав.
Харин “Шилдэг тэгш тоглогч”–оор Ноён клубын тамирчин Мөнхбадрал,
Хилчин спорт хорооны тамирчин Халиунзаяа нар тодорч, “Шилдэг дасгалжуулагч”-аар
Ноён клубын дасгалжуулагч Р.Тамираа, Хилчин спорт хорооны дасгалжуулагч С.Дэлгэрмаа,
“Шилдэг шүүгч”-ээр шүүгч Э.Энхмөрөннар шалгарлаа.
Түүнчлэн Уурхайчин клубийн тамирчин Г.Ганжигүүр, Хэнтий аймгийн тамирчин Чанцалсүрэн нар "Дооёо багш сан"-гийн
нэрэмжит “Өсөх ирээдүйтэй тамирчин“ болжээ.





