Бүгд найрамдах намын аюулгүй байдлын шинжээчид Трампыг эсэргүүцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-09 11:00:56

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Бүгд найрамдах намын үндэсний аюулгүй байдлын 50 шинжээчдийн гарын үсэг зурсан илгээлтэд, нэр дэвшигч Дональд Трамп нь “АНУ-ын түүхэн дэх хамгийн бодлогогүй Ерөнхийлөгч болж магадгүй” гэж бичжээ.

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Майкл Хейден зэрэг нэр төр бүхий хүмүүсээс бүрдэх уг бүлэг илгээлтдээ, “Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болоход зан чанар, туршлага, үнэ цэнийн хувьд хангалтгүй” гэж мэдэгджээ.

Уг илгээлтэд гарын үсэг зурсан хүмүүсийн дийлэнх нь өнгөрсөн гуравдугаар сард ийм төрлийн тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзаж байжээ.

Харин Трамп уг илгээлтэд хариу барьж, “АНУ-ын азгүй эдгээр элитүүд төрийн эрх барилцахыг хүсч байна” гэж мэдэгдэв.

"Дональд Трамп чөлөөт дэлхийн удирдагч гэсэн АНУ-ын ёс суртахууны эрх мэдлийг сулруулж байна. Түүнд АНУ-ын Үндсэн хууль, хууль тогтоомжууд болон шашны хүлцэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, бие даасан шүүхийн эрх мэдэл зэрэг АНУ-ын байгууллагуудын талаарх суурь мэдлэг дутмаг байна гэж илгээлтэд бичсэн байна.

Бид Трампын төлөө санал өгөхгүй гэж илгээлтэд мөн дурджээ.

Д.Нямтулга

相关新闻