ДОРНОГОВЬ: ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан зургаадугаар сарын 20-нд боллоо.
Хуралдаанаар аймгийн 2022 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, орон нутгийн өмчийг актлах, ойн ангийн үйл ажиллагаатай холбоотой нийт арав гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хуралдаанаар
аймгийн татварын болон татварын бус
орлогыг 2 тэрбум 516 сая төгрөгөөр, аймгийн төсөвт улсын төсвөөс оруулах
санхүүгийн дэмжлэгийг 1.3 тэрбум төгрөг, аймгийн ОНХС-ийн хөрөнгийг 1.8 тэрбум
төгрөг, аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтыг 3.5 тэрбум төгрөгөөр тус тус
баталжээ.