Амралтын өдрүүдээр Этиопт 100 орчим хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАДДИС-АБАБА. /ВВС/. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Этиопт болсон жагсаалын үеэр жагсагчид болон аюулаас хамгаалах хүчний хооронд мөргөлдөөн болсны улмаас 100 орчим хүн амиа алдсан байна гэж “Amnesty International” байгууллага мэдэгдэв.
Бахир-Дар хотод хамгийн том мөргөлдөөн болж, наад зах нь 30 хүн амиа алдсан гэж тус байгууллага мэдэгдэлдээ дурджээ.
Харин Этиопын эрх баригчид, Бахир-Дар хотод долоон хүн амиа алдсан бөгөөд аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын хүчирхийллийг дарах зорилгоор хариу үйлдэл үзүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Сүүлийн саруудад Этиопт урьд өмнө нь гарч байгаагүй томоохон хэмжээний жагсаал болж байгаа билээ.
Оромо болон Амхара мужийн ард иргэд улс төр, эдийн засгийн хувьд гадуурхагдаж байгаа талаар гомдол мэдүүлж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Оромо мужийн хотуудад тайван жагсаал болж байх үеэр аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчид руу гал нээж, 67 хүний амийг хөнөөсөн гэж “Amnesty International” мэдэгджээ.
Д.Нямтулга