Ром хотноо энэ сард болох тэмцээнд Монголын 4 эмэгтэй бөх хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Италийн Ром хотноо 6 дугаар сарын 22-25-нд болох чөлөөт бөхийн Matteo Pellicone хэмээх олон улсын тэмцээнд Монгол Улсаас 4 эмэгтэй бөх оролцохоор бүртгүүлсэн байна.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-д дэлхийн чансааны 6 дугаарт бичигдсэн ОУХМ Д.Отгонжаргал, 9 дүгээрт эрэмбэлэгдсэн ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д гавьяат Б.Болортуяа, 68 дугаарт ОУХМ Э.Дэлгэрмаа нар хүчээ сорин барилдана.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны чансааны оноо
олгох цуврал тэмцээн үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд энэ улиралд Италийн Ром,
Тунисийн /7 дугаар сарын 14-17/ тэмцээнүүд, Белград хотноо болох ДАШТ-д
чансааны оноо өгөх юм байна.