Хилчин дайчид Монгол Улсын цэргийн тангараг өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит
хилийн цэргийн 0101 дүгээр ангид 2022 оны I ээлжээр цэргийн албанд татагдан
ирсэн хугацаат цэргийн алба хаагчид цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох
шинэ цэргийн сургалтын төвөө амжилттай дуусгалаа.
Дайчид эх орондоо үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангаргаа ийн өргөлөө. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны үeэр шинэ дайчид сургалтын төвийн хугацаанд сурсан мэдсэн зүйлээ тайлагнан биeийн тамир, биe хамгаалах урлагийн зүйрлэн үзүүлэх дасгалуудыг ангийн биe бүрэлдэхүүнд үзүүлж сонирхуулав. Мөн монгол ардын бий биeлэгээ сурсанаа нийтээр хийж сонирхуулсан нь ёслолын үйл ажиллагааны содон үзүүлбэрийн нэг байлаа.











