Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-06-15 09:04:52

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн ИТХ-ын 19 дүгээр тойрогт энэ сарын 19-нд нөхөн сонгууль явуулахаар зарлалаа.

Аймгийн ИТХ-ын арван есдүгээр тойрог буюу Улаанбадрах сумын нөхөн сонгуульд Дорноговь аймгийн МАН-аас Ц.Эрхэмболд, АН-аас Б.Оюунцэцэг нэр дэвшин өрсөлдөхөөр зургадугаар сарын 6-наас сонгуулийн сурталчилгаагаа эхэлсэн байна. Мөн энэ хугацаанд Иххэт сумын ИТХ-ын нөхөн сонгууль явуулах аж.

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт зохион байгуулахаар заасан тухай аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

相关新闻