Бүс нутгийн онцлогт тохируулсан дадлага сургуулийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-05 17:36:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурав дахь өдрөө дуурайлган үзүүлэх дадлага сургуулиар үргэлжиллээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалгаалан дэлхий нийтэд гамшиг ослын давтамж нэмэгдэж байгаа аж. Иймээс Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогод газар хөдлөлтийн нурангиас аврах, хор уршгийг арилгах дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг заавал оруулан явуулдаг болжээ.

Энэ удаагийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн төрөлд бүс нутгийн онцлогт тохируулан төмөр замын ослын үед аврах,  сэргээн босгох дадлага сургуулийг тусгаж өгсөн нь онцлог байв. Тухайлбал аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан үйлдвэрлэлийн ослын нурангиас аврах ажиллагаа зохион байгуулах. Мөн төмөр замын ослын үед химийн бодис алдагдсан нөхцөлд аврах ажиллагаа явуулах гэсэн 2 төрлөөр үзүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа. Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 200 гаруй албан хаагч оролцлоо. 


相关新闻