Шинэ дайчид орон нутаг болон албаныхаа онцлогтой танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-04 19:17:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн цэргийн 0101 дүгээр анги шинэ дайчдадаа орон нутаг болон албаныхаа онцлогийг танилцуулсан байна.

Тус ангийн зүгээс 2022 оны I ээлжинд татагдан ирсэн шинэ дайчдад хилчдийн албаны үйл ажиллагаа, Сэлэнгэ аймгийн түүхийн дурсгалт газартай  танилцуулжээ. Мөн шинэ дайчдад цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгодог сургалтын төвийн хоёр дахь удаагийн буудлага зохион байгуулсан байна.  

 

相关新闻