Таван сарын хугацаанд 700 гаруй мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс он гарснаас хойш 700.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.
Үүнд А-80 автобензин 14.8 мян.тн, АИ-92 автобензин 245.1 мян.тн,
АИ-95/98 автобензин 12.5 мян.тн, ДТ 347.5 мян.тн, онгоцны түлш 21.6 мян.тн, бусад
59.3 мян.тн байв.
Улсын хэмжээнд тавдугаар сарын 30-ны байдлаар 154,500 тн шатахууны
нөөцтэйгөөс А-80
автобензин 11,113 тн, АИ-92 автобензин 53,404 тн, АИ-95 автобензин 6,866 тн, ДТ
78,759 тн байна. Энэ нь АИ-92
автобензиний 40, АИ-95 автобензиний 51, А-80 автобензиний 67, ДТ-ний 29 хоногийн
нөөцтэй болохыг УУХҮЯ мэдээллээ.
Нийслэлд 78,862
тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,741 тн, АИ-92 автобензин 31,354 тн, АИ-95 автобензин
4,322 тн, ДТ 36,165 тн байна. Энэ нь
АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 59, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн
нөөцтэй гэсэн үг юм.
Шатахууны нөөц баруун бүсэд 13,670 тн, хангайн бүсэд 9,542 тн,
төвийн бүсэд 33,951 тн, зүүн бүсэд 8,574
тн байна.