“Эрх зүйн хөтөч”, сумын мэргэжилтний багийн ахлагч нарыг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-30 18:03:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс 15 сумын “Эрх зүйн хөтөч”, сумын мэргэжилтний багийн ахлагч нарт сургалт зохион байгуулж, чадавхжуулав.  

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, энэхүү хөтөлбөрийн хүрээнд сум бүрт “Эрх зүйн хөтөч” нарыг бэлтгэжээ.

Мөн аймгийн Засаг даргын 2022 оны А/95 тоот захирамжаар “Сумын мэргэжилтний багийн ахлагч нар”-ыг томилсон байна.

Сургалтаар оролцогчдын эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлж, архинд донтох өвчнийг эдгэрүүлэх сайн дурын үйл ажиллагааг дэмжин ажиллах зөвлөмж өгчээ.

Энэ үеэр "Говийн хөгжил Наран" ТББ-аас “Иргэдийн оролцоо” сургалт зохион байгуулж, нийгмийн эгэх хариуцлага, бүтээлч оролцоо, иргэний хяналт, ил тод байдал, мэдээллийн хүртээмж сэдвүүдээр ойлголт авч, иргэд асуудлаа хэрхэн тодорхойлж, нөлөөлөл хийх, тэднийг хэрхэн идэвхжүүлэх арга, аргачлалд суралцлаа.  

相关新闻