“Архигүй үлгэрлэе” аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-05-09 16:53:33

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийнхан “Эрүүл Монгол хүн- Архигүй Монгол” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад нэгдлээ.

Аймгийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх, архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх, нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах чиглэлээр аймгийн Засаг даргын 2022 оны А/155 дугаар захирамжаар “Архигүй үлгэрлэе” сэдэвт 6 сарын аяныг эхлүүлж, аяны дэвтэр, тугийг Зуунмод хотын удирдлагуудад гардууллаа.

Аяны хүрээнд гудамж талбай, байгууллагуудын камерын хяналтыг сайжруулж, тоог нэмэгдүүлэх, баяр, ёслол, тэмдэглэлт өдрүүд, аливаа үйл ажиллагааг архигүй тэмдэглэх уриалга гаргаж бүр мөсөн хориглох, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг өргөжүүлэх, ахуйн хүрээний архидалттай холбоотой гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, архи, хэрэглэдэггүй байгууллага, гэр бүлийг шалгаруулж, алдаршуулах, иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр гаргасан шинэ санал, санаачилга, аливаа үйл ажиллагааг орон нутгийн байгууллага бүхий л талаар дэмжин ажиллах юм.

 

相关新闻