АН-ын бүлэг мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш 10.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
Тус бүлгийнхэн чуулганы хуралдаанаас өмнө мэдээлэл хийх гэж буй нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний томилгооны асуудалтай холбоотой хэмээн яригдаж байна. Учир нь уг асуудлаар АН-ын бүлгийнхэн ажлын гурав хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дуусч байгаа юм.
Н.Туяа