"Дэлхийн Монгол залуус" менторшип хөтөлбөр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-05 12:26:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад зориулсан “Дэлхийн Монгол залуус” менторшип хөтөлбөр эхэллээ.

 

Хөтөлбөрийг “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ-аас зохион байгуулж буй юмУг хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодод их, дээд сургууль төгсөгч менторууд өөрсдийн туршлага, мэдлэгээсээ хуваалцах чөлөөт хэлбэрийн яриа, ярилцлагыг долоо хоног бүр зохион байгуулж, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдаж буй суралцагсдад хилийн чанадад суралцах, амьдрах талаарх суурь ойлголтыг менторууд өөрсдийн бодит туршлага дээр тулгуурлан өгөх юм.

 

Хөтөлбөр энэ сарын 1-нээс 6 дугаар сарын 1 хүртэл сарын хугацаанд үргэлжилнэ. 

相关新闻