Зүрх судасны тогтолцооны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар
2021 онд Баян-Өлгий аймагт 501 хүн нас баржээ.
Нийт нас баралтын 44,5 хувьд нь зүрх судасны тогтолцооны өвчин голлох
шалтгаан болсон байна. Өвчний тухайн төрлөөр нас барсан хүмүүсийн тоогоор Өлгий
сум /74/ тэргүүлж, үүний араас Улаанхус /25 хүн/, Цэнгэл /23/, Дэлүүн /16/, Булган
/14/ сум орж байна.
Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар газар зүй, байгаль цаг уур, үндэстэн
угсаатан, удмын ялгаатай байдал, амьдралын хэв маяг, илүүдэл жин, архи, тамхины
хэрэглээ, хөдөлгөөний дутагдал зэрэг хүчин зүйлс зүрх судасны тогтолцооны
өвчний шалтгаан болж байгаа. Өөх тос ихтэй хоол идэж, хүнсэндээ жимс, хүнсний
ногоо, загасны мах бага хэрэглэх нь өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Түүнээс
гадна зүрх судасны өвчлөл нь бага, дунд орлоготой улс орнуудад өндөр орлоготой орнуудаас
илүү тохиолддог гэдгийг судлаачид судалгаандаа дурдсан байна.
Тус аймгийн хувьд нас баралтын дараагийн шалтгаан хавдар болж байна. Ялангуяа
ходоод, улаан хоолой, элэг, умайн хүзүүний хавдар их байгаа. Тухайн онд
бүртгэгдсэн нийт нас баралтын 18 хувийг хавдар эзэлжээ. Хөдөө сумдын дунд Цэнгэлд
хавдрын улмаас хамгийн олон буюу 15 хүн, Сагсайд 7, Улаанхус, Ногооннуур суманд
тус бүр 5 хүн нас баржээ. Харин аймгийн төв Өлгий хотод 34 хүн хавдраар өвчилж нас барсан байна.
Хавдар нь гаднаас халдварлан орж
ирдэг өвчин биш, эд эрхтэн дотроо үүсдэг өвчин тул ихэвчлэн хувь хүний буруу
зуршлаас шалтгаалдаг гэдгийг эмч нар хэлж байна. Тухайлбал, архи, тамхи, давсны
хэрэглээ, буруу зан үйл голлох шалтгаан болдог. Мөн хоол, цайг хэт халуунаар ууж
идсэний улмаас үүссэн архаг түлэгдэлт улаан хоолойн хорт хавдар үүсэхэд ихээр
нөлөөлж байгаа ажээ..
Гэмтэл, хордлого ба гаднын шалтгаант бусад эмгэг Баян-Өлгийд нас баралтын
гурав дахь шалтгаанаар нэрлэгджээ. Эдгээр эмгэгээр нас барсан хүний тоо нийт
нас баралтын 10,6 хувийг эзэлж байна. Энэ төрлийн нас баралтын тоогоор хөдөө
сумдад Толбо /8/ тэргүүлж, Ногооннуур /6/, Буянт /5/ сум удаалжээ.
Түүнчлэн нийт нас барагсдын 5,4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны, 4,2
хувь нь амьсгалын тогтолцооны өвчний, 17,3 хувь нь бусад шалтгаанаар нас барсан
байна.
№ |
Сум |
Нийт нас баралт |
Нас баралтын зонхилох шалтгаан |
|||||
Зүрх судасны тогтолцооны өвчин |
Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэгээр |
Хоол боловсруулах тогтолцооны өвчин |
Амьсгалын тогтолцооны өвчин |
Хавдар |
Бусад |
|||
1 |
Алтай |
21 |
11 |
4 |
0 |
1 |
3 |
2 |
2 |
Алтанцөгц
|
16 |
8 |
2 |
2 |
0 |
3 |
1 |
3 |
Баянуур |
14 |
6 |
1 |
0 |
1 |
2 |
4 |
4 |
Бугат |
15 |
7 |
3 |
1 |
0 |
3 |
1 |
5 |
Булган |
27 |
14 |
0 |
4 |
1 |
4 |
4 |
6 |
Буянт |
16 |
8 |
5 |
0 |
1 |
1 |
1 |
7 |
Дэлүүн |
23 |
16 |
1 |
1 |
0 |
3 |
2 |
8 |
Ногооннуур
|
26 |
9 |
6 |
1 |
0 |
5 |
5 |
9 |
Сагсай |
21 |
12 |
0 |
1 |
0 |
7 |
1 |
10 |
Толбо |
24 |
10 |
8 |
0 |
1 |
5 |
0 |
11 |
Улаанхус |
42 |
25 |
3 |
1 |
3 |
5 |
5 |
12 |
Цэнгэл |
54 |
23 |
4 |
3 |
4 |
15 |
5 |
13 |
Өлгий |
202 |
74 |
16 |
13 |
9 |
34 |
56 |