ОУВС-гийн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-05-05 12:52:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 4 хүртэл ажиллалаа. Гишүүн орны хувьд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлжээ. Энэ талын дүгнэлтээ ажлын хэсэг өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан болон Монголбанкны удирдлагатай уулзах үеэр танилцууллаа.




Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи хэлэхдээ, “Цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал дунд хугацаанд тогтвортой байна. Гэсэн хэдий ч инфляцын өсөлтийг барих, гадаад валютын ханшийн дарамтыг шийдвэрлэх, төсвийн зардлыг хэмнэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах шаардлага байгаа”-г дурдлаа.




Мөн халамжийг зөвхөн зорилтот бүлэг буюу халамж зайлшгүй шаардлагатай иргэддээ дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгөв.  Сангийн сайд Б.Жавхлан манай улсад ажилласан ОУВС-гийн ажлын хэсгийн дүгнэлт, өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.



相关新闻