Хурдан морины уралдааныг хориглосон хугацааг сунгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
хэмжээнд хурдан морины уралдаан зохион байгуулахыг 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хориглоод байсан юм.
Он гарснаас хойш тус аймгийн Алтанцөгц,
Бугат, Баяннуур суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, энэ сарын
18-наас ирэх сарын 5-ны өдрийг хүртэл аймгийн хэмжээнд вакцинжуулалтын ажлыг
зохион байгуулж байгаа.
Харин малын
бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөн хийх нь дархлаажуулалтын ажлын үр дүнд сөргөөр
нөлөөлөх эрсдэлтэй тул аймгийн Засаг
даргын 2022 оны 293 дугаар захирамжаар сум хооронд малын шилжилт хөдөлгөөн хийх,
сумын болон бүсчилсэн хурдан морины уралдаан, хонжворт сугалаа зохион
байгуулахыг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл хориглолоо.