АНУ Ливид "Лалын улс"-ын байршилд анх удаагаа агаараас цохилт өгөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТРИПОЛИ. /Xinhua/. Ливийн Сирт хотод “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн байршлуудад АНУ анх удаагаа агаараас цохилт өгчээ.
Манай улсын засгийн газрын хүсэлтээр АНУ босогчдод анх удаа агаараас цохилт өглөө гэж Ливийн Ерөнхий сайд Фаиз аль-Сараж телевизээр мэдэгдсэн байна.
Ливид босогчдын байршлуудад агаараас цохилт өгөх зөвшөөрлийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өгчээ.
Нийслэл Триполи хотоос зүүн зүгт 450 орчим км зайтай орших Сирт хотод “Лалын улс”-ын байршилд Ливийн НҮБ-ын дэмжлэгтэй Засгийн газрын хүчнийхэн өнгөрсөн тавдугаар сараас хойш агаарын цохилт өгсөөр байгаа юм.
Ливид нэг бус удаа болсон амиа золиослогчдын халдлагын хариуцлагыг “Лалын улс” өөртөө хүлээсэн билээ.
Г.Доржханд