Эрчим хүчний сайд П.Ганхүү яамныхаа үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-08-01 19:02:08

Эрчим хүчний сайд П.Ганхүү өнөөдөр Эрчим хүчний яамны удирдлагууд, мэргэжилтнүүдтэй уулзаж, ажил байдалтай нь танилцлаа.

Мөн үеэр ЭХЯ-ны бүтэц бүрэлдэхүүн, албан хаагчдын хариуцаж байгаа ажлын талаар ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Намхайнямбуу  танилцуулж, ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээр хүлээлэгдэж байгаа цаг үеийн ажлын талаар мэдээлэл өглөө.

Эрчим хүчний сайд П.Ганхүү хэлэхдээ, “Юуны өмнө сахилга зохион байгуулалт, ажлын цаг ашиглалтад онцгой анхаарч төрийн албаны тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллах ёстой” гэв.

 Б.Заяа

相关新闻