Оросын боловсролын онлайн үзэсгэлэн болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын боловсролын "EDURUSSIA" төвөөс жил бүр зохион байгуулдаг Оросын боловсролын үзэсгэлэн энэ удаа Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын ерөнхий газар, ОХУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэй энэ сарын 24-29-нд EXPO.EDURUSSIA.MN сайтад онлайнаар болж байна.
Үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийг өчигдөр цахимаар зохион байгуулав.
Оросын боловсролын үзэсгэлэн нь Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцах гэж
байгаа залууст ОХУ-ын чансаа өндөр тэргүүлэх сургуулиудыг урьж оролцуулан
мэргэжил сургуулийн оновчтой сонголт хийх боломжийг олгодог, шалгаруулалтын
журам шаардлагуудын талаар мэдээлэл хүргэх юм. Мөн Оросод суралцах
болон амьдрах орчин, амьдралын өртөг, оюутны байр, даатгал, виз, унаа тээвэр, аюулгүй
байдал, оюутнуудын ажил эрхлэлт, хөнгөлөлт, тэтгэлэг, грант, тэтгэмжүүдийг авах
бусад боломжуудынталаар мэдээлэл, зөвлөгөөг нэгэн дор олгодог Монгол дахь цорын
ганц талбар юм.
Энэ удаагийн үзэсгэлэн илүү өргөн хүрээнд болох бөгөөд сурагч,
оюутан, залуусыг мэргэжлийн чиг баримжаа олгох вебинарууд, Оросын сургуулиудын
нээлт ололт, шинэ бүтээл, брэнд бүтээгдэхүүнүүд, IT, дижитал технологи, инженер
техник, менежмент маркетинг, бизнес удирдлага, хими технологи чиглэлээр шилдэг экспертүүдийн үнэ төлбөргүй лекц,
ярилцлага, үзүүлэх сургалтууд, Оросод суралцаж буй оюутнуудын төгсөгчдийн
зөвлөгөө, туршлага зэрэг үйл ажиллагаа хүлээж байгаа юм.
Шинэ Орос орон бол өнөөгийн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг.
Анагаах ухаан, академик боловсрол, шинжлэх ухаан, инженерийн шийдлүүд, сансар
судлал, аюулгүй байдал, батлан хамгаалах, сонгодог урлаг, соёл иргэншлээрээ
дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг. Монгол Улс 70 гаруй жилийн турш Орос оронтой ах дүүгийн харилцаатай явж
ирсэн. Өнөөгийн манай орны бүтээн байгуулалт, НҮБ-д бүх нийтээрээ бичиг үсэг
тайлагдсан үнэлгээ авч байсан үзүүлэлт бол Орос хөрш орны ач тус гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолж
байна.
Үзэсгэлэнд оролцож буй ОХУ-ын сургуулиуд
Их Петр Хааны Нэрэмжит Санкт-Петербургийн Политехникийн Их
Сургууль
Санкт-Петербургийн Иргэний Нисэхийн Улсын Их Сургууль
Томскийн Удирдлагын Систем, Радио Электроникийн Улсын Их
Сургууль
Владивостокийн Эдийн Засаг Сервисийн Улсын Их Сургууль
Томскийн Архитектур-Барилгын Улсын Их Сургууль
Өмнөдийн Холбооны Их Сургууль
Эрхүүгийн Анагаах Ухааны Улсын Их Сургууль
Хойд Дорнодын Холбооны Их Сургууль
Алтайн Техникийн Улсын Их сургууль
Кубаний Улсын Их сургууль
Красноярскийн Анагаах Ухааны Улсын Их Сургууль
Санкт-Петербургийн Архитектур Барилгын Улсын Их Сургууль
Санкт-Петербургийн Уул Уурхайн Улсын Их Сургууль
Уралын Эдийн Засгийн Улсын Их Сургууль
Сургуулиудын мэдээлэлтэй https://expo.edurussia.mn/expo-hall холбоосоор танилцах боломжтой.