ДБЭТ, Жаахан шарга театртай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын ДБЭТ-ын дарга МУГЖ Д.Түвшинтөгс, Жаахан шарга
театрын дарга Г.Баярцогт нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ
хүрээнд ДБЭТ-ын бүтээл "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг оюуны өмчийн эрхтэйгээр, тайз,
хувцас чимэглэл гээд бүхий л хэрэгсэлтэй нь хамт Жаахан шарга театрын санд
бэлэглэв. Улмаар ирэх 9 дүгээр сард ДБЭТ болон "Жаахан шарга" театрын бүжигчид
хамтран тус жүжгийг тоглох аж.
Цаашлаад жил бүрийн 12 дугаар сард "Жаахан шарга" театрын уран бүтээлчид бие даан "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг орон нутагтаа тоглож байхаар болжээ.
Манай театр Улаанбаатар хотын томоохон театруудтай хамтран ажиллаж байгаагийн нэг үр дүн бол бид орон нутагтаа жил бүр сонгодог бүтээл тоглох эрхтэй болсон явдал. Ер нь бид энэ жил хүүхэд рүү чиглэсэн уран бүтээл дээр голлон ажиллаж байгаа. Энэ хүрээнд Хүүхэлдэйн театртай хамтран томоохон хүүхдийн жүжгийг бас орон нутагтаа авчирч тоглуулахаар төлөвлөж байгаа. Ммартай ч эхний удаад дэлхийн сонгодог уран бүтээлийг хүүхэд багачуудад танилцуулах үйл ажиллагаа маш амжилттай боллоо. Бид бүхний хүсэлтийг хүлээн авч, дэмжиж ажилласан ДБЭТ-ын хамт олондоо талархал илэрхийлье гэж "Жаахан шарга" театрын дарга Г.Баярцогт ярилаа.
ДБЭТ-ын дарга МУГЖ
Д.Төвшинтөгсөөр ахлуулсан ажлыг баг тус аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг
даргын орлогч Г.Мөнхзаяа, СУГ-ын дарга Х.Эрдэнэдэлгэр нартай уулзаж хамтын
ажиллагааны талаар санал солилцон, мөн ЕБС-ийн хүүхдүүдтэй уулзалт хийж, сонгодог бүтээлийн талаар яриа өрнүүлжээ.