Хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн уралдаан зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-21 10:39:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БОАЖГ-аас “Ангилъя, ариглая, ашиглая” хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн уралдаан зарлалаа.

Энэхүү уралдааны хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр бүтээлч, дэвшилттэй санаа дэвшүүлж, үр дүнд хүрэх бодитой нэг төслийг шалгаруулж, 3,0 сая төгрөгийн тэтгэлэг олгох аж.

Тус уралдаанд Сайнцагаан сумын ЕБС, Политехникийн коллеж, цэцэрлэг, дэлгүүр, ресторан, зоогийн газар, зочид буудал, ШТС, дахивар авах цэг, олон нийтийн бүлгүүд оролцох боломжтой юм.

Уралдаанд ирүүлж буй төсөл нь Мандалговь хотод хатуу хог хаягдлыг ангилан ялгах аргачлалыг нэвтрүүлж, сайжруулах, энэ тухай иргэдэд зөв ойлголт өгч, хандлагыг өөрчлөх, хог хаягдлыг дахин боловсруулах, дахин ашиглахад олон нийтийг оролцуулах, хог хаягдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын байж болох бөгөөд хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлж, орон нутгийн асуудлыг шийдсэн байх шаардлагатай хэмээн уралдааныг зохион байгуулагч байгууллагаас мэдээлжээ. Мөн төслийг 2022 оны 5 дугаар сарын 30 хүртэл БОАЖГ-т хүлээн авахаа мэдэгдлээ. 

相关新闻