Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговьд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-20 11:35:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Эрэгтэйчүүдийн 45 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн 2022 оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээнийг Дундговь аймгийн Мандалговь хотноо энэ сарын 26-27-нд зохион байгуулна.

Тус аймгийн ЗДТГ, Биеийн тамир сппортын газар, Монголын жүдо бөхийн холбоо хамтран тэмцээний бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Тэмцээний талаар аймгийн БТСГ-ын ахлах мэргэжилтнээс тодруулахад бэлтгэл ажил 70 хувьтай байгаа ба оролцогчид эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөхөөр бүртгүүлж байна гэлээ. Дундговь аймгаас тус тэмцээнд оролцохоор 13 хүн байнгын бэлтгэл сургуулиа хийж байгааг тодрууллаа. 

相关新闻