Шүлхийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын нэгдсэн шуурхай штабаас өгсөн чиглэлийн
дагуу 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн шүлхий өвчинд мэдрэг мал,
амьтныг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүллээ. Аймгийн хэмжээнд
13 сумын 8570
малчин өрхийн 290842 үхэр, 204 гахайг вакцинд бүрэн хамруулахаар төлөвлөсөн
байна.
Энэ
хүрээнд 61 ажлын багт 38 удирдах ажилтан, 65 малын эмч, 22 санитарч, 80 туслах ажилтан, 47 жолооч нийт 264 хүний бүрэлдэхүүнтэй баг график төлөвлөгөөний дагуу тарилгын ажилдаа гарсан гэж
аймгийн МЭГ-аас мэдэгдэв. Үүнтэй холбоотойгоор аймгийн ОБГ, Мал эмнэлгийн газар хамтран сумдын удирдлага, холбогдох хүмүүст сургалт хийж, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болоод вакцинжуулалтын
талаар зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.
Улс, орон даяар эхэлсэн дархлаажуулалтын ажилд шаардагдах 80 орчим сая төгрөгийг аймаг, сумдын Онцгой
комиссын нөөц сангаас шийдвэрлэжээ. Шатахуун, зүү тариур, туслах ажилтны цалин,
халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн бодис, автомакс зэрэгт дээрх мөнгө зарцуулна.
Вакцинжуулалтын ажил 20
хоног үргэлжилнэ. 4 дүгээр сарын 19-ний
байдлаар тус аймгийн 10 сумын 17 голомтод 41 өрхийн 309 толгой мал шүлхийгээр өвчилсөн байна.