Индонезийн хүн амын 99.2 хувьд “COVID-19”-ийн эсрэг биет үүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖАКАРТА. /Xinhua/. Индонезийн бараг бүх хүн амд “COVID-19”-ийн вакцинжуулалт болон халдвараар эсрэг
биет үүссэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин даваа
гарагт мэдээлжээ.
Эрүүл мэндийн яам
болон Индонезийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн факультетийн явуулсан
ийлдэсний судалгаагаар Индонезийн хүн амын 99.2 хувьд эсрэг биет үүссэнийг
тогтоосон байна. Өнгөрсөн 12 дугаар сард явуулсан судалгаагаар энэ үзүүлэлт
88.6 хувьтай байжээ.
Хэвлэлийн бага
хурлын үеэр Б.Садикины хэлснээр, вирус биет нэвтэрсэн тохиолдолд эсрэг биетүүд
хурдан шуурхай тэмцэж, эмнэлэгт хэвтэх, улмаар нас барах эрсдэлийг бууруулна. Энэхүү
судалгааг Индонезид лалын шашинтнуудын уламжлалт баярын үеэр иргэдийн зорчих
хөдөлгөөн ихсэх төлөвтэй байгааг угтан хийжээ.
Тээврийн яамнаас
саяхан явуулсан судалгаагаар баярын үеэр 79.4 сая хүн томоохон хотуудаас орон
нутгийг зорих тооцоо гарсан байна. Даваа гаргийн байдлаар, Индонезид 162 879
095 хүн “COVID-19”-ийн
вакцины хоёр тунд хамрагдаж, 31 348 872 хүн гурав дахь тунг тариулжээ.