ERP системийн ашиглалтыг сайжруулах аян зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ 4 дүгээр сарын 18-наас “Цахим Дундговь – цахим
албан хэрэг хөтлөлт” аян зарлалаа.
15 сумын
ЗДТГ-ын ажилтнууд болон нийт төрийн албан хаагчдын ERP системийг ашиглах мэдлэг
чадварыг нэмэгдүүлэх, тогтмол ашигладаг болгох
зорилгоор энэхүү аяныг зарлаж байгаа аж.
“Цахим төр-Ухаалаг Дундговь” цогц үйл ажиллагааны хүрээнд тус аймгийн
ЗДТГ-аас 2021 онд Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын
нэгдсэн систем (ERP)-ийг
нэвтрүүлсэн хэдий ч энэхүү системийн ашиглалт 100 хувь сайн биш байгааг албаны
хүмүүс онцолж байна.
Аяны хүрээнд төрийн албан хэрэг хөтлөлтийн онол арга зүй,
стандарт, ERP системийн ашиглалтын тухай сургалтуудыг зохион байгуулж, зөвлөн
туслах үйлчилгээ үзүүлэх бөгөөд аян дөрөвдүгээр сарын 28 хүртэл үргэлжлэх юм.