Ерөнхий боловсролын сургуульд 151 сэтгэл зүйч ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах богино, дунд хугацааны төлөлвлөлтийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд “Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, сэтгэл зүйчдийг хамруулан ажиллаж байна.
ЕБС-д
ажиллаж байгаа сэтгэл зүйчид:
1.
Сурагчдад сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө үйлчилгээ
2.
Сурагчдын сэтгэл зүйн оношилгоо
3.
Сэтгэл зүйн сургалт
4.
Багш, эцэг эх /асран хамгаалагч/-дад сургалт гэсэн чиглэлийн хүрээнд тогтвортой
үйл ажиллагаагаа явуулж байна.
Ерөнхий
боловсролын сургуульд мэргэшсэн сэтгэл зүйч ажилласнаар хүүхдийн дасан зохицох
чадвар нэмэгдэж, эерэг хандлага харилцаа бий болох, оюун ухаан, бие бялдарын
хоцрогдлыг эрт илрүүлэн хөгжүүлэх, хүүхэд өөрөө сэтгэл зүйн эрүүл мэнддээ
анхаарч аливаа бэрхшээлийг даван туулах чадварт суралцана.
Ингэснээр
сурагчдын сурч хөгжих, багш ажилчдын ажиллах нийгэм сэтгэл зүйн таатай орчин
бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.