Цас орсны улмаас зам дээр халтиргаа гулгаа үүсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. УЦУОШТ-өөс дөрөвдүгээр сарын 8-13-нд Дундговь
аймгийн 12 сумын нутгаар 0,7-14,0 мм цас орж, салхи зүүн хойноос
секундэд 7-12 метр хүрч шуурсныг мэдээлэв.
Тодруулвал Сайхан-Овоо, Дэрэн, Баянжаргалан, Эрдэнэдалай суманд хамгийн бага буюу 0,7-2,3 мм, Адаацаг, Өндөршил сумын нутгаар хамгийн их буюу 11,0-14,0 мм, Сайнцагаан, Гурвансайхан, Говь-Угтаал, Луус, Өлзийт, Өндөршил сумын нутгаар 4,0-8,2 мм цас оржээ.