Цэнхэр сумын халуун усны рашааны ашиглалтын нөөцийг тогтоох судалгааг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-12 15:01:55
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр сумын халуун усны рашааны ашиглалтын нөөц тогтоох судалгааны ажлыг Чулуут-Орхон голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд энэ сарын 6-ны өдөр эхлүүллээ.
Халуун рашаанаас бичил элементийг шинжлэх зориулалтаар сорьцууд авч, шинжилгээг Геологийн төв лаборатори болон SGS лабораториуд руу илгээжээ. Цаашид энэ оны 3, 4, 5, 6 дугаар сард ээлжит хэмжилтүүдийг хийснээр судалгааны ажил дуусна гэв.
Мөн судалгааны ажлын хүрээнд рашаан орчмын геологийн зураг болон топозургийг 1:5000 масштабтайгаар зохиож байгаа бөгөөд эдгээр ажлуудыг энэ сард бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Судалгааны ажлыг гидрогеологич, доктор (Ph) Н.Лхагва, гидрогеологич Г.Цэрэндондов нар хийж байна.
相关新闻