Зөвшөөрөлгүй ашиглаж буй 46 байршлын газрыг чөлөөлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотын төвийн 46 байршилд
зөвшөөрөлгүйгээр байшин, гарааш барин ашиглаж буй газрыг чөлөөлөх тухай аймгийн
Засаг даргын захирамж гарч, мэдэгдэх хуудас хүргүүлжээ.
иргэд Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр автомашины гарааш, чингэлэг, амбаар, дугуй засвар, хашаа, хавтан байршуулж ашигладаг.
Мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу албадан чөлөөлүүлэх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах аж.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасныг зөрчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 500 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай юм.