Төрийн худалдан авалтад хоршоодын оролцоог хангах санал гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг “Хоршоог дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Орхон аймгийн Жаргалант суманд “Хоршоог дэмжих-2022” жилийн аяны нээлт боллоо.
Тус аймгийн
хэмжээнд 70 хоршоо үйл
ажиллагаа явуулж байгаагаас Баян-Өндөр суманд 56, Жаргалант суманд 14 байна. Эдгээрээс 23 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Аяны хүрээнд хоршоологчдод
тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн хэд, хэдэн чиглэлд зөвлөмж гаргажээ. Тухайлбал,
- Хоршооллын
хөдөлгөөнийг
эрчимжүүлэх
үйл
ажиллагааны
бодит
төлөвлөгөө гарган ажиллах,
- Хоршоод өөрсдийн дүрэм, дотоод
журам, үйл ажиллагааг хуульд нийцүүлэн өөрчлөх, болзошгүй эрсдэлээс
хамгаалах сан, хоршооны хөгжлийн сан, ногдох орлого хуваарилах, гишүүдийн
идэвх оролцоог үнэлэх зэрэг журмыг шинэчлэх, шинээр батлан мөрдүүлэх,
хоршоод баримт бичиг, үйл ажиллагаагаа баталгаажуулсны үндсэн дээр
шинэчлэн бүртгүүлэх,
- Орон нутгийн хоршоологчдын гаргаж
буй санал, санаачилгад тулгуурлан загвар хоршоо бий болгох ажлыг зохион
байгуулах, бусад шилдэг, тэргүүний хоршоодыг түшиглэн туршлага солилцох
аялал, үзүүлэх сургалт зохион байгуулах,
- Хоршоог хөгжүүлэх сангаас зээл, дэмжлэг
авах замаар санхүүгийн болон тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамжийн
асуудлаа цэгцлэхэд хоршоод өөрсдөө санаачилга гарган идэвхтэй ажиллах,
- Төрийн худалдан авалтад хоршоодын
оролцоог хангах, төрийн зарим чиг үүргийг хоршооллын байгууллагаар гүйцэтгүүлэх
бодлогыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллах,
- Гишүүдийн оролцоог бодитой
үнэлэх, хоршоондоо ажилласан, хандсан байдал, идэвх оролцоог харгалзан жил
бүр шагнал урамшуулал олгох, шагналд тодорхойлох, ногдох орлого
хуваарилах асуудлыг хэвшил болгон төлөвшүүлэх хэрэгтэй байна. Мөн хөгжлийн
цэгцтэй бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж үр дүнг дүгнэж тооцдог байх, дотоод
хяналтыг сайжруулах зэргээр шинэ сэтгэлгээ, арга барилаар ажиллах
- Хоршооны хөгжлийн асуудлыг дан
ганц гишүүддээ мэдээлж байхаас гадна олон нийтэд нээлттэй байх.
- Гишүүдээр зогсохгүй хоршоо оршин
байгаа нийгмийн сайн сайхны төлөө санаа тавих.
- Хоршоо оршин байгаа нийгмийн хөгжилд
санхүүгийн болон хүмүүнлэгийн хувь нэмэр оруулах зэрэг зөвлөмж гарлаа.