Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхдээ “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим баримтална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Эрүүл
мэндийн яамнаас энэ жилийг “Эмнэлгийн
тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Орхон аймгийн эрүүл мэндийн салбар бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд
хамруулах, тэгш хүртээмжтэй байдлыг хангах чиглэлээр “Хэнийг ч орхигдуулахгүй байх” гэсэн зарчимд
тулгуурлан үйлчилгээ үзүүлнэ гэж ЭМГ-ын дарга Д. Сүхээ онцоллоо.
Ирэх сараас улс даяар бүх нийтийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт
хамруулах аян эхэлнэ. Үүний урьтал болгож Орхон аймаг “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулсан.
Мөн
нарийн мэргэжлийн өвчнийг орон нутагтаа эмчлэх, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийнхаа эрүүл
мэндийн салбарыг хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах аж.
Орхон аймагт эрүүл мэндийн
88 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 8 нь Өрхийн эрүүл мэндийн төв,
75 нь хувийн эмнэлэг юм.
Эдгээрт 390 их эмч, 433 сувилагч ажиллаж байна.