Дөрвөн сайдыг томилох чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-29 21:02:44

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 21:00 минутад эхэллээ.

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ сайдуудын талаарх танилцуулгыг хийв. Тэрбээр Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэнг, Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэгийг, Эрчим хүчний сайдаар П.Ганхүүг, Барилга, хот байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр нарыг нэр дэвшүүлсэн.

Нэр дэвшигчдийг Засгийн газраас дэвшүүлж буй зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч зан чанартай хэмээн үнэлж дэвшүүлсэн болохыг дурдав.

Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвшигчдийг нэр тус бүрээр нь хэлэлцэнэ гэсэн юм. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

相关新闻