Сургууль, цэцэрлэг, дотуур байрыг стандартын ариун цэврийн байгууламжтай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-04-08 16:20:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ болон Барилгын хөгжлийн төвийн хамтарсан ажлын баг Сүхбаатар аймагт ажиллалаа

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Төслийн хүрээнд улсын хэмжээнд 17 аймагт 819 объектыг шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд Сүхбаатар аймгийн 11 сум багтжээ.

Тодруулбал, Сүхбаатар, Түмэнцогтоос бусад 11 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчилж, аль нэгийг нь ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг ийнхүү эхлүүлж байгаа аж. Төслийг дөрвөн хэсэг болгон хэрэгжүүлэх бөгөөд хоёрдугаар ээлжинд Сүхбаатар аймгийн Халзан, Эрдэнэцагаан, Наран сумд багтаж ажлыг эхлүүлжээ. Тиймээс төслийн хэрэгжилтэд хяналт тавих, дараагийн ээлжинд аль сумыг эхэлж хамруулах шаардлагатайг судлах зорилгоор холбогдох ажлын баг сумдад ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм.

Ажлын багийнхан аймгийн дэд зөвлөлийн дарга болон гишүүдтэй уулзалт хийж, хамтын ажиллагааны хүрээнд санал бодлоо солилцсон байна.

 

 

相关新闻