Сан-Диего хотод нэг цагдааг буудан хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСАН-ДИЕГО. /ВВС/. АНУ-ын Сан-Диего хотод хоёр цагдааг буудсан хэрэг гарчээ. Буудуулсан хоёр цагдаагийн нэг нь амиа алдсан бол нөгөөх нь эмнэлэгт байгаа аж.
Энэ хоёр цагдаа нь гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх ангийн гишүүд аж. Пүрэв гарагийн орой тээврийн хэрэгслүүдийг зогсоон шалгаж байхад үл таних зэвсэгт этгээдүүд тэднийг буудсан гэнэ.
АНУ-ын Даллас болон Бейтон-Руж хотод энэ сарын эхээр цагдаа нарыг буудан хөнөөсний дараа энэ хэрэг гарлаа.
Г.Доржханд