Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Т.Аубакир, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл
мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ.
Сайдыг аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг даргын орлогч С.Хонаев,
Х.Арман тэргүүтэй орон нутгийн удирдлагууд угтан авав. Эрүүл мэндийн сайд
С.Энхболд аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай
танилцаж, эмнэлгийн удирдлагууд болон ажилтан албан хаагч нартай уулзалт хийнэ.
Мөн Нэгдсэн эмнэлгийн Төвлөрсөн ариутгалын тасгийн нээлтийн үйл ажиллагаанд
оролцох аж.