Дөрвөн сайдын томилгоог УИХ-д өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр үдээс хойш УИХ-ын дарга М.Энхболдод Засгийн газрын дөрвөн гишүүний асуудлыг өргөн барив.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ үеэр томилгоотой холбоотой асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилуулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж буйгаа танилцуулсан байна.
Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэрэг болохыг уг тогтоолын төсөлд дурдсан аж.
Б.Туул